Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөхлийн ирмэгт ирсэн туулийн урлагийг төр ивээлдээ авав

Монгол ардын аман зохиолын дотроос аман яруу найргийн хамгийн том хэлбэр нь тууль юм. Монголд 200 гаруй тууль бий хэмээн бүртгэгджээ. Гэтэл өнөөдөр улсын хэмжээнд 17 туульч байгаа гэсэн тоо байдаг ч тэдэн дунд туулийг бүрэн хайлдаг хүн байхгүй байна.

Бүртгэгдсэн байдлаар 4-5 туульч туульсыг бараг бүрэн хэмжээнд, үлдсэн нь хэсэгчлэн хайлж байгаа нь ардын аман зохиолын энэ төрөл мөхлийн ирмэгт ирснийг харуулж буй юм. Иймээс Засгийн газраас монгол үндэсний урлагийн энэ төрлийг дэмжих шийдвэр гаргаж, “Монгол тууль” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгав.

Х.УЯНГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.