Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөсөн тамд амьдрагч

Өмнөд туйлд судалгаа хийж байсан НАСА-гийн эрдэмтэд гайхалтай нээлт хийсэн байна. Тэд туйлын мөсийг өрөмдөн дуран авайгаар шинжилгээ хийх явцдаа 200 гаруй метрийн гүнд амьдардаг, сам хорхойтой төстэй биетийн зургийг авч чадсан байна. Онолын хувьд нарны гэрэл тусдаггүй, хүйтэн, хоол тэжээлгүй ийм орчинд ямар ч амьтан амьдрах боломжгүй аж. Урьд нь хийсэн өрөмдлөгийн үеэр олон зуун жилийн настай байж болох микробоос өөр зүйл олдож байгаагүй юм байна.
Мөс судлаач Роберт Биндшедлер “Ягаавтар өнгөтэй, найман см урттай энэ амьтан сам хорхойтой төстэй боловч яг мөн гэж хэлэх боломжгүй. Түүний “тоглосон” хоёр минут орчмын бичлэг бидэнд байгаа” гэжээ. Бичлэгийг өнөөдөр болох АНУ-ын Геофизикийн хүрээлэнгийн уулзалтад оролцогсодод үзүүлэх гэнэ.
Эрдэмтийн үзэж байгаагаар мөсөн дор, 200 метрийн гүн дэх зайртай хүйтэн усанд амьдрал байгаа юм чинь үүнтэй төстэй бусад газрууд тухайлбал Бархасвадийн мөстсөн дагуул саран дээр ч амьдрал байж болох тухай эргэцүүлэхэд хүргэжээ. Их Британийн микробиологч Эллис Эванс “Үргэлж хагас хөлдөнги байдаг гүний уснаас амьд биет олдож байгаа анхны тохиолдол энэ боллоо. Техникийн дэвшил ийм боломж олгож байна. Мөсөн дор иймэрхүү хэлбэрийн цогц амьдрал байж магад. Гэхдээ эдгээр амьтад мөсөн дор байнга амьдардаггүй байж болох юм” гэв. Гэвч Калифорнийн биологчид үүнд эргэлзэж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар энэ төрлийн амьтан энд байнга амьдардаггүй гэж үзлээ гэхэд хаанаас ирсэн нь ойлгомжгүй аж. Өрөмдлөгө хийсэн газраас хамгийн ойрхон задгай тэнгис хүртэл бараг 20 км юм байна.
Энэ амьтан юугаар гол зогоож, ийм хүнд нөхцөлд тэсч үлдсэн бэ гэдэг таагдашгүй оньсого. Иймэрхүү гүнд тохиолддог микробууд далайн усан дахь химийн найрлаганаас тэжээлээ олдог. Гэтэл сам хорхойтой төстэй энэ амьтны хувьд ингэх боломж байхгүй гэдэг дээр биологчид санал нэгтэй байгаа юм.    
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.