Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Мөрөн” нисэх онгоцны буудлыг хамгийн тэнэг нэртэй онгоцны буудлаар шалгаруулжээ

Их Британийн Penguin хэвлэлийн газраас уламжлалт “The Titanic Awards” номоо гаргалаа. Уг номонд алдарт аялагч, жуулчин болон сэтгүүлч, зохиолчдын талаар бичсэн өгүүлэл, нийтлэл багтдаг билээ. Тус хэвлэлийн газраас жуулчлалын хамгийн муу салбаруудыг онцолж “Титаник” шагнал гардуулдаг билээ. Хамгийн муу бие засах газраас эхлээд хамгийн уйтгартай амралт гэх зэрэг нийт арваад төрлөөр шалгаруулдаг энэ чансаанд манай орон багтсан байна.

Т.Нипонь niponi: Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх онгоцны буудлыг энэ жилийн хамгийн тэнэг нэртэй онгоцны буудлаар англичууд шалгаруулсан байна. шалгаруулсан тайлбартаа “Монголд MORON гэдэг аэропорт бий. Англи хэлэнд энэ үг тэнэг мунхаг, чалчаа амьтан гэсэн утгатай” хэмээн бичжээ. Манай нисэхийнхэн онгоцны буудлын нэрээ англиар ингэж бичдэг бололтой юм.

Т.Нипонь niponi: Титаник шагнал аялал жуулчлалын газруудыг муулахыг гол зорилгоо болгодоггүй бөгөөд зүгээр л наргиж цэнгэн хошигнодог онцлогтой. Энэ жилийн хэд хэдэн шагналтныг товч дурдвал хамгийн муу нэртэй нисэх компани Enimex Airlines, хамгийн тэнэг аяллын хэрэгслээр iPod тогтоогчтой зангиа шалгарсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.