Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөрийтэй тоглоом гэж юу болохыг шүүгчид тайлбарлалаа

Шүүгчдийн хуралдаан дахин боллоо. Өнгөрсөн даваа гаригт болсон хуралдаанаараа цаазаар авах ял шийтгүүлсэн гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн бол өчигдөр Эрүүгийн хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлав.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд заасан “нүүрийг засаршгүй эвдсэн”, “дүрс хэлбэрийг алдагдуулсан”, “тохуурхан даажигнах”, түүнч лэн мөн хуулийн 104 дүгээр зүйлд заасан “хүнд хор уршиг” гэдгийг хэрхэн ойлгох талаар тайлбарлажээ. Мөн нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлгийн террорист этгээд, хууль бус зэвсэгт бүлэглэл, зохион байгуулалттай бүлэглэл гэх ойлголтыг тайлбарлав.

Захиргааны журмын эсрэг гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ. Үүнд хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан, цэргийн жинхэнэ албанаас зайлсхийсэн гэдэгт юуг ойлгох, мөрийтэй тоглоомд юу багтаахыг тайлбарласан байна.


Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.