Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөрийтэй тоглоомчдод эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ

Спорт покер нэрээр халхавчлан мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан газруудын үйл ажиллагааг хааснаас хойш мөрийтэй тоглогчид нууцаар тоглох болсон.

Тэд айлын байр хөлслөн тоглож байсныг цагдаагийнхан илрүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийнхан ийм үйл ажиллагаа явуулж байсан хоёр ч газрыг илрүүлэн шалгаж байгаа гэнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрладаг “Цагаан сүлд” нэртэй бааранд нууцаар покер тоглож байсныг илрүүлсэн байна.

Улмаар тоглоомыг зохион байгуулсан Д-г Эрүүгийн хуульд заасан мөрийтэй тоглосон гэсэн үндэслэлээр саатуулан, покерийн хасаа зэргийг нь эд мөрийн баримтаар хураан авчээ. Мөн нууцаар ажиллаж байсан өөр нэгэн тоглоомын газрыг Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр “Грийн вилла” хотхонд байрлах энэ газарт тоглож байсан хүмүүс болон зохион байгуулсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Мөрийтэй тоглоомчдод эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ

     Спорт покер нэрээр халхавчлан мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан газруудын үйл ажиллагааг хааснаас хойш мөрийтэй тоглогчид нууцаар тоглох болсон. Тэд айлын байр хөлслөн тоглож байсныг цагдаагийнхан илрүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийнхан ийм үйл ажиллагаа явуулж байсан хоёр ч газрыг илрүүлэн шалгаж байгаа гэнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрладаг “Цагаан сүлд” нэртэй бааранд нууцаар покер тоглож байсныг илрүүлсэн байна. Улмаар тоглоомыг зохион байгуулсан Д-г Эрүүгийн хуульд заасан мөрийтэй тоглосон гэсэн үндэслэлээр саатуулан, покерийн хасаа зэргийг нь эд мөрийн баримтаар хураан авчээ. Мөн нууцаар ажиллаж байсан өөр нэгэн тоглоомын газрыг Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр “Грийн вилла” хотхонд байрлах энэ газарт тоглож байсан хүмүүс болон зохион байгуулсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон гэнэ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.