Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Мөрдөстэй хатад” реалити шоу

Хүчний байгууллагуудын эмэгтэйчүүдийн төрөлжсөн байгууллага болох “Бэрцэцэг” холбоо, ЦЕГ хамтран “Мөрдөстэй хатад” реалити шоу зохион байгуулж байгаа билээ. Энэхүү шоуны нээлтийг Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж эхэллээ. Реалити шоуд ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, Дотоодын цэрэг, ЗХЖШ, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын төлөөлөл зургаан бүсгүй авьяас чадвар, хүч оюунаа сорин өрсөлдөх юм.  Сарын турш  үргэлжлэх тус реалити шоу нь бүсгүйчүүдийг  уран жолоодлого, мэргэн бууч, гэрийн сайн эзэгтэйн гол шалгуур амтат хоол хийх зэрэг үзүүлэлтээр сорих юм.  Оноо цуглуулах байдлаар эцсийн ялагчийг тодруулах энэхүү тэмцээний ялагчийг тавдугаар сарын эхээр АСА циркт т одруулж шагнал гардуулна.  Тэмцээнд МОНЦАМЭ агентлагийн Харуул хамгаалалтын албаны дарга,  ахлах дэслэгч Г.Ганчимэг, ХХЕГ-ын 0151-р ангийн холбооны багш ахлах дэслэгч Ц.Мөнхжаргал, ЗХЖШ-ын соёл хүмүүжлийн албаны дарга ахмад Б.Золзаяа, ЦЕГ-ыг төлөөлж хэрэг бүртгэгч ажилтай, ахлах  дэслэгч Б.Болормаа, ШШГЕГ-ыг төлөөлж 407 дугаар ангийн төлөөлөгч С.Дэлгэрзаяа, ОБЕГ-ын Холбоо мэдээллийн технологийн радио холбоо хариуцсан ахлах мэргэжилтэн, тэргүүн ахмад С.Амгалан нар сарын  турш ур  чадвараа сорин өрсөлдөх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.