Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөргөлдөж, эврээрээ ороолцолдсон аргалиудыг салгалаа

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах Чойрын богд ууланд хоёр аргаль мөргөлдөж, эврээрээ орооцолджээ. Тус аймгийн байгаль хамгаалагч нар аргалиудыг салгаж бэлчээрт нь буцаан тавьсан гэнэ. Аргаль, угалз бол хонины зэрлэг өвөг бөгөөд өдгөө дэлхийд ховордсон амьтны нэг. Тусгай хамгаалалтад авсан Чойрын богд ууланд цөөнгүй аргаль нутагшиж байна. Үүнээс гадна уг ууланд ховор ургамал, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй гэнэ. Хөл хорьсон эл өдрүүдэд амьтад уулнаас бууж амгалан идээшлэх болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.