Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогдлоо

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатарыг томилжээ

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогдлоо.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Б.Ууганбаяр болон сэтгүүлч А.Бүрэнбаатар,  “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захиралГ.Баярхүү, сэтгүүлч Р.Гандиймаа, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл, “TV5” телевизийн ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч Э.Дагиймаа“Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа, Т.Бат-Оргил нар нэр дэвшсэн юм.

Эргэн сануулахад, Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилсон ч тэрбээр Олон нийтийн телевизийн дүрэм, журмыг зөрчсөн тул албан тушаалаас нь энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр чөлөөлсөн байдаг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогдлоо

  • Avatar иргэд олон түмэн says:

    Бүрэнбаатар захиралд баяр хүргэж ажлын амжилт хүсэхийн ялдамд:Орой болгон радиогоор ОЛОН УЛСЫН ЦАГ НЭРТЭЙ нэвтрүүлгээр байнга хятадыг магтан дуулдагыг болиож өгөөрэй,болохгүй бол нөгөө хөрш оросыг адилхан ярьж байхыг хүсье,үнэндээ энэ нэвтрүүлгээс залхаж байна шүү?