Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөл хуралдав

    Мянганы Сорилтын Сангийн Удирдах зөвлөлийн хурал 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд, Удирдах зөвлөлийн дарга  С.Батболд хуралдааныг удирдав.
    Хурлаар Мянганы Сорилтын Сангийн 2009 оны Худалдан авалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, 2010 оны эхний хагас жилийн худалдан авалтын төлөвлөгөөг батласан байна.
Мөн “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ хийх тухай”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай”, “Олон нийтийн сургалт, сурталчилгааны компанит ажил гүйцэтгэх тухай”, “Машин, механизмын засвар, үйлчилгээний багш бэлтгэх туршилтын төсөл хэрэгжүүлэх тухай” гэрээтэй танилцав.
 Мөн хурлаар П.Батсайханыг Замын төслийн, С.Мангалыг Эрчим хүч, хүрээлэн буй орчны төслийн, П.Баярмагнайг Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирлаар тус тус томилов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.