50 гаруй мянган хүн оролцсон эсэргүүцлийн цуглаан Мюнхенд болжээ. ХБНГУ-ын Эрчим хүчний салбар дахь шинэчлэл байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй хүмүүс 10 км газар эгнэн зогссон нь замын хөдөлгөөнд саад учруулж байсан гэнэ.
“Euronews” агентлагийн мэдээлснээр жагсагчид цөмийн станц болон бусад эрчим хүчний үүсгүүрийн тоог цөөлөхгүй бол экологийн гамшигт автах өдөр ойрхон байгааг Засаг захиргаандаа ийнхүү сануулсан байна.
Эрх баригчид цөмийн станцуудыг 2022 он хүртэл ажиллуулах тухай шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сард гаргасан нь сөрөг хүчний намууд, ард олны эсэргүүцлийг төрүүлж байгаа юм.







0 Сэтгэгдэл