Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 744 иргэнээс гомдол хүлээн авч, зөвлөгөө өгчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлснээр арванхоёрдугаар сарын 3-14-ний хооронд 83 иргэнээс гомдол иржээ. Мөн Зөвлөгөө мэдээллийн төв арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд 744 иргэнд үйлчилж албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Түүнчлэн шинэ жилийн баярын өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллуулж буй аж. Тодруулбал иргэд 7012-8012 болон орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх боломжтой юм байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ иргэдийг дараах зүйлд анхаарахыг сануулж байна. Тухайлбал, хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох.

Мөн хоол, хүнсээ аль болох тухай бүрт нь шинээр бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон хоол, хүнсийг тасалгааны хэмд дөрвөөс цагаас дээш хугацаанд хадгалахгүй байх, бялуу, салат зэрэг түргэн муудах хүнсийг зохих хэмд хадгалах, хоол хүнсээр дамжих халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Мэргэжлийн хяналтын байгууллагаас 744 иргэнээс гомдол хүлээн авч, зөвлөгөө өгчээ

  • Avatar лхагва says:

    томс лууванг шороотой хутгаж жин осгож зардагийг болиулж болохгvй юу нэг кг томс авахад 50-100 грамм шороо хамт авч бна