Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Энхболд: Амжилтаа бататгаж хүн бүр хичээж ажиллая

-“Өнөөдөр” сонины алдартнаар 11 дэх жилдээ шалгарсандаа баяртай байна. Надад санал өгсөн хүмүүст талархъя. 2011 он Монгол Улсын хувьд онцлог жил болон өнгөрч байна. Дөрвөн их ой тохиолоо. Энэ бүхэн Монгол орныг сурталчлан таниулахад ач холбогдолтой жил байлаа. Улсын эдийн засагт ихээхэн ахиц өөрчлөлт гарлаа. Ирэх жилүүдэд энэ бүх амжилтаа бататгаж хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

 

Г.Занданшатар: НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтооно

-Манай сонины алдартнаар анх удаа шалгарлаа. Сэтгэгдлийг тань сонсъё.

-Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны тэргүүн сайд Эрдэнэ дайчин хошой чин ван Минжид доржийн Ханддоржийн дурсгалын хөшөөний нээлт өнөөдөр боллоо. Энэ түүхэн үйл явдалтай давхцаж “Өнөөдөр” сонины алдартны өргөмжл өл гардаж авсандаа бэлгэшээж байгаа. Манай төр, засгийн тэргүүнүүд энэ жил гадаадад цөөнгүй айлчлал хийлээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон лидер манай улсад зочилсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд олон боллоо.

Энэ бүхэн Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөж байгаагийн илрэл байх. Түүхэн тэгш ойнууд энэ жил тохиолоо. Тэр дундаа Монгол Улсад дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд олон арван бүтээлч ажил зохион байгууллаа. Гадаад бодлогын үзэл баримтлалаа 1994 оноос хойш анх удаа шинэчлэн баталлаа. Нийтдээ 33 удаагийн олон улсын арга хэмжээг эх орондоо зохион байгуулжээ. Нэр хүндтэй олон зочин хүлээж авсан. НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын шугамаар олон зочин ирсэн.

ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ, Энэтхэг, Финланд улсын Ерөнхийлөгч, Германы Канцлер, АНУын Дэд ерөнхийлөгч зэрэг өндөр хэмжээний зочин Монгол Улсад айлчиллаа. Монгол Улсад дипломат алба үүсэж хөгжсөний 100, НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд НҮБын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоохоор ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 161 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.