Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэдээлэл, харилцаа холбооны анхны элч томилогдлоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын өгсөн чиг үүргийн дагуу Монголын Silicon Valley буюу Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах ажилд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газар нэгэнт ороод байна. Энэ зорилтын хүрээнд салбарын гадаад харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, технологийн тусгай бүсүүдийг байгуулсан бусад орнуудын туршлагыг судлан нэвтрүүлэх ажилд гадаадын мэдлэг, чадвартай мэргэжилтнүүдийг оролцуулах зорилгоор Монголын Мэдээлэл, харилцаа холбооны дипломат бус элч томилон ажиллуулах дүрэм батлан хэрэгжүүлж эхэллээ.

Тус агентлагийн дарга Ж.Сансар өнөөдөр Монголын анхны Мэдээлэл, харилцаа холбоо элчээр БНСУ-ын нэр хүнд бүхий мэргэжилтэн, тус улсын энэ салбарт гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон жил ажиллаж ихээхэн туршлагажсан, ноён Сео Сон Вон-г томилж, гэрээ байгуулан, гэрчилгээ олголоо. Мэдээлэл, харилцаа холбооны анхны элчийг томилох үеэр тэрээр, бид цаашдаа АНУ, Сингапур, Энэтхэг, Тайвань зэрэг технологи өндөр хөгжсөн, тусгай бүс буюу технологийн паркууд байгуулсан түршлагатай орнуудад элч томилон, хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна гэсэн юм. Ноён Сео Сонг Вон бол манай улсын Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамгийн анхны хөрөнгө оруулагч болох Korea Telecom компаний гадаад хамтын ажиллагааг эрхэлж байсан, салбартаа 34 жил ажилласан хүн юм. Тэрээр Монголын элч төлөөлөгч болж буйдаа баяртай байгаагаа тэмдэглээд, Монгол, Солонгосын мэдээлэл, харилцаа холбооны гүүр болж идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв.

Дашрамд дурдахад, Монголын Silicon Valley-г англи хэлээр ярьдаг анхны тусгай бүс болгох зорилт тавиад байгаа бөгөөд энэ бүст технологийн болон мэдээлэл, холбооны үндэсний компаниуд төвлөрөн ажиллах юм.

МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
2010.03.24
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.