Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МУ-ыг 2010 он гарсаар цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн анхны орон гэлээ




Өчигдөр Итали Улсын Ром хотноо дэлхийн хуульзүйн сайд нарын олон улсын V хурал амжилттай эхэллээ. Тус хурлыг цаазаар авах ялыг халахын төлөөх “Сант Эжидо” олон улсын байгууллага зохион байгуулж байгаа юм. Хурлыг Италийн Парламентын дарга ноён Ж.Фини, Ром хотын дарга ноён Ж.Алеманно нар нээж үг хэллээ.

Ром хотын дарга хэлэхдээ, “Ромын эртний “Колоссей” бол хүнийг боолчлон дорд үзэж, хөнөөж байсан түүхийн эмгэнэлт гэрч бөгөөд бидэнд хүний үнэ цэнэ, жам ёсны эрхийн эсрэг аливаа үйлдлийг таслан зогсоохыг сануулсан гашуун сургамж болон оршиж байна” хэмээн онцложээ.

Хурлыг даргалсан Сант Эжидо байгууллагын Ерөнхийлөгч ноён М.Импаглиаззо хэлэхдээ, Монгол Улсыг 2010 он гарснаар  цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн анхны орон гэдгийг онцлон тэмдэглэж баяр хүргэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны Зөвлөх Ч.Сосормаа уг хуралд төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцуулсан байна. Хуралд 34 орны Хууль зүйн сайд нар, хүний эрхийн комисс, ерөнхий прокурор, дээд шүүхийн дарга нар болон төр засгийн төлөөлөгчид төлөөлөгчөөр оролцож байна.
 

 Б.Энх-Уянга

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.