Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Музейн нярав 20 гаруй бурхан хуурамчаар хийж, жинхэнээр нь сольжээ

УМБГ-ын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрдэнэзуугийнхныг шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу музей болон хийд нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг юм байна. Хийдийнхнийг эрүүгийн хэрэгт холбогдсон хэмээн эндүүрэх болсон. Тиймээс тус хийдийнхнээс хүлцэл өчье. Хийдэд түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүд бараг байдаггүй, хурал номын үйл ажиллагаа явуулдаг. Харин музейд түүх соёлын хосгүй үнэтэйд тооцогдох Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан бур хан тахил байдаг гэдгийг хийдийн удирд лага өгүүллээ. УМБГ-т Эрдэнэзуу музейн удирдлага болон няравыг нь шалгаж буй аж. Тус хэлтсийн эх сурвалжаас энэ тухай лавлахад “Уг хэрэг нэлээд удааширч байгаа. Хэргийн гол сэжигтнээр тус музейн нярвыг татан шалгаж байгаа. Хэвлэлээр 2-3 бурхан зарж, худалдсан гэж мэдээлсэн. Мөрдөн байцаалтын явцад 2-3-аар тогтохгүй, түүх соёлын ховор дурсгалт, бүтээлд тооцогдох 20 гаруй бурхныг дуурайлган БНХАУ-д хуурамчаар хийлгэж, жинхэнээр нь сольж авсан нь тогтоогдож байгаа” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.