Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мохаммед Аль-Файед Harrods-аа худалджээ

Египетийн бизнесмэн Мохаммед аль-Файед (Mohamed al-Fayed) Лондон дахь алдарт Харродс их дэлгүүрээ Катарын хааны гэр бүлийнхэнд 1.5 тэрбум фунт стерлингээр худалдсан тухай Британийн “Sky News” телевиз мэдээллээ.

Аль-Файед сүүлийн 25 жил дэлгүүрийн ажлаасаа хөндийрч хүүхэд, ач нартайгаа цагийг өнгөрөөх гэж хүсдэг байсан тухай 77 настай бизнесмэний төлөөлөгч хэлжээ. Одоогоос хэдэн долоо хоногийн өмнө Катарын хааны гэр бүлийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг Qatar Holdings компани дэлгүүрээ худалдахыг Аль-Файедэд санал болгосон боловч тэрбээр тагалзсан хариу өгч байжээ.

Лондонгийн төвд бүхэл бү- тэн хороолол эзэлдэг Харродс нь дээд зэрэглэлийн дэлгүүр бөгөөд Британийн нийслэлийн түүхт газруудын нэг гэж үздэг юм. Уг дэлгүүрт зургаан мянга орчим хүн ажилладаг, өдөрт 35 орчим мянган худалдан авагч үйлчлүүлдэг байна. Харродсыг 1834 онд үүсгэн байгуулж, түүнээс хойш дөрвөн эзний гар дамжжээ (Катарын хааны гэр бүлийнхэн тав дахь болж буй). Аль-Файед 1985 онд 625 сая фунт стерлингээр худалдан авч байжээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.