Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“МОСФИЛЬМ”-ийг “МОНГОЛ КИНО” нэгтгэлтэй холбосон бүтээл

 Орос зураглаач, герман техникч, тоон системийн камераар зургаа авсан нэгэн шинэ уран бүтээл энэ сарын 10-нд нээлтээ хийх гэж байна. Энэ сарын 5-7-нд нийслэл хотноо зохиогдож буй “Өрнө, дорнын уулзалт” олон улсын кино наадамд эх орныхоо уран бүтээлчдийг төлөөлөн “Татар ажиллагаа” киногоороо оролцож байгаа “Херо” энтертайнментийнхан өчигдөр “Мос фильм”, “Монгол кино” нэгтгэлтэй хамтран хийсэн шинэ бүтээлийнхээ талаар хэвлэлийн хурал хийлээ.

“Холливудын ертөнцөд өрсөлдөхүйц биш ч, дэлхийн жишигт нийцсэн уран бүтээл хийхийг зорьсон. Тиймээс ч Оросоос зураглаач С.А.Юриевич, Германаас тулааны найруулагч Л.Фолкер нарыг урьж авчирсан. Түүнчлэн дэлхийн кино бүтээгчдийн хальсны камерын жишигт дөхөж очсон “Red one” тоон системтэй камераар зургаа авсан.

Зорилгодоо хүрч чадсан эсэхийг үзэгчид шүүн тунгаах биз. Эл киноны зохиолыг “G” энтертайнментийн Р.Мөнхсайхан бичиж, таван жилийн өмнө киноны ажилдаа орсон ч гүйцээлгүй орхисон байсан юм. Тухайн үед би тус киноны зураглаачаар ажиллаж байсан. Тэгээд л дэлгэцнээ амилуулахсан гэж бодож явсаар хэрэгжүүлсэн нь энэ” хэмээн тус киноны найруулагчаар ажилласан Н.Баатар ярилаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал “30 гаруй жил тасраад байсан Монгол, Оросын уран бүтээлчдийн холбоог сэргээсэн нь энэ киноны бас нэгэн гэрэл гэгээтэй тал” хэмээн тодорхойлсон. Банкны удирдлагуудын хууль бус ажиллагааны улмаас ажлаасаа халагдсан залуугийн амьдралаар нийгмийн гажуудлыг ёгтлон харуулсан эл кинонд УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү, “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх, Буриадын ардын жүжигчин Б.Амархүү, жүжигчин Ч.Ундрал, ОХУ-ын ардын жүжигчин Д.А.Певцов, гардан тулааны дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, топ модель Э.Одгэрэл нар тогложээ.

Нийслэл дэх нээлтийн дараа “Татар ажиллагаа” 21 аймаг болон ОХУ-ын Эрхүү, Чита зэрэг хотоор аялахаар бэлтгэж байгаа аж. Дашрамд дурдахад, “Бригад” киноны дүрээрээ манай үзэгчдийн танил болсон жүжигчин Сергей Безруков Монголд суурьшсан орос эрийн дүрд тоглохыг зөвшөөрөөд байсан билээ. Харамсалтай нь тэр бээр өнгөрөгч жил тулаант ки нонд дахин тоглохгүй гэдгээ зарласан байж. Хэдийгээр “Татар ажиллагаа” инээдмийн ки но боловч багагүй тулааны хэ сэгтэйн дээр эх орондоо нээлтээ хийсний дараа ОХУын үзэгчдийн хүртээл болох тул ийн шийдвэрээ өөрчлөхөд хүргэжээ.


О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.