Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Москва хотноо Монголын өдөрлөг болов

“Аялал жуулчлал ба амралт” олон улсын уламжлалт үзэсгэлэн 10 дахь удаагаа Москва хотноо зохиогдлоо. Энэ үзэсгэлэнг Москва хотын Аялал жуулчлалын хороо зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээний хүрээнд Монгол орныг сурталчлах өдөрлөг энэ өдөр боллоо. Өдөрлөгийн үеэр Монгол ахуй, зан заншлыг харуулсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлж, манай улсад аялал жуулчлал хэд хэдэн чиглэл нээн ажиллуулж буй “В мире фантазий” компанийн Монгол дахь төлөөлөгч А.Тимонина дэлгэрэнгүй мэдээлэл хийв.  Танилцуулах арга хэмжээний дараа Москва хотын “Гостинный двор” цогцолборт байрлуулсан Монгол гэрт уг үзэсгэлэнд оролцож буй аялал жуулчлалын байгууллага, компанийн төлөөлөл зочилж харилцан сонирхсон асуудлаар ярилцав.
Өдөрлөгт ОХУ-ын Залуучуудын бодлого, аялал жуулчлал, спортын яамны дэргэдэх Холбооны аялал жуулчлалын агентлагийн даргын зөвлөх А.Ильин, аялал жуулчлалын “В мире фантазий” нэгтгэлийн ерөнхий захирал М.Саушкина, Орос-Монголын ажил хэргийн зөвлөлийн Оросын талын дарга С.Параскева нарын хүмүүс оролцов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.