Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Москвад хоёр монгол иргэн хулгайд сэрдэгдэж саатуулагджээ

“Шереметьево” нисэх буудалд хулгай хийсэн хэргээр энэ сарын 18-нд манай хоёр иргэн баривчлагджээ. Одоогийн байдлаар Оросын Цагдаагийн газраас тэднийг 1966, 1977 онд төрсөн гэдэг талаар л мэдэгдээд байна. Тэд цүнх хулгайлаад баригдсан аж.  Кубын Гавана явах гэж байсан зорчигч эмэгтэй ачаагаа алдаад цагдаад мэдэгдсэнээр энэ үйл явдал эхэлж. Цүнхэн дотор нь 10.000 рубль, гар утас байсан бөгөөд ази царайтай нэг хүн хажууд нь явж байсныг санаж байсан юм байна. 15-хан минутын дараа хэрэгтнийг барихад хамсаатнаа зааж өгсөнөөр хоёр хулгайч баригджээ. Бичиг баримтыг нь шалгахад Монголын иргэн гэдэг нь батлагдсан байна. Оросын цагдаа нар эрүү үүсгэн, тэднийг хориод байгаа аж.

 М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.