ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 13-16-нд Олон улсын аялал жуулчлалын “Интурмаркет-2010” үзэсгэлэн зохион байгуулагдаж 125 бүс нутаг, улс орныг төлөөлсөн 1300 гаруй аялал жуулчлалын компани оролцов. Манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам өөрийн орны аялал жуулчлалын чиглэл, үзэсгэлэнт байгаль, соёл, заншлыг сурталчилан оролцсон ба Москва хотод суралцаж буй оюутнууд урлагийн тоглолт сонирхуулж, Элчин сайдын яамнаас сурталчилгааны материал тараан үзэсгэлэнд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй ярилцлага өрнүүлсэн байна.







0 Сэтгэгдэл