Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Москвагийн метронд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 35 хүн алагджээ

Амиа золиослогч эмэг тэй чүүд өчигдөр Москвагийн метроны хоёр ч өртөөнд бөмбөг дэлбэлсний улмаас 34 хүн амь үрэгдэж, 25 хүн шархадсан байна. Москва хотын дарга Юрий Лужков болсон явдлыг нотлоод “Өглөөний ид ачааллын үеэр амиа золиослгоч хоёр эмэгтэй “Лубянка”, “Парк Культур” өртөөний орчим бөмбөг дэлбэлсэн” гэлээ.

ОХУ-ын Онц байдлын яамны хэвлэлийн тө лөөлөгч Вероника Смольская “Лубянка өр төөн дээр болсон эхний дэлбэрэлтийн үеэр 23 хүн алагдсан” гэлээ. Энэ өртөө ЗХУын КГБ-ын залгамжлагч гэгддэг Холбооны аюулгүй байд лын байрны чанх доор байдаг аж. Үүнээс 45 минутын дараа хоёр дахь бөмбөгийг амиа золиослогч “Парк Культур” өртөөнд дэл бэлж 12 хүн алагджээ.

Амиа золиослогчид хамгийн сүүлд 2004 онд Москвагийн метронд халд лага үйлдэж, 10 хүний амийг хөнөөсөн агаад халд лагын хариуц лагыг хүлээнэ гэдгээ Чече ний босогчид мэдэгдэж байв. Энэ удаа ямар нэгэн байгууллага халдлагын хариуцлагыг хүлээ гээгүй байгаа ч Хойд Кавказын салан тусгаарлагчид үйлдсэн гэж Москва таамаглаж байна.

Дэлбэрэлтийн улмаас хот да яар айдас хүйдэс нөмөрч хү мүүс ах дүү хамаатан саднаа сураглан сандралдаж, гар утасны сүлжээний ачаалал эрс нэмэгдсэн байна. Дахиад бөмбөг дэлбэрч магадгүй гэсэн айдас хүмүүсийг түгшээж байгаа бололтой. Хотын төв хэсэгт замын түгж рэл үүсч, зөвхөн эмнэлэг болон албаны машинуудыг зам чөлөөлөн нэвтрүүлж байгаа аж. Москвагийн метро дэлхийн хамгийн өндөр ачаалалтай сүлжээнд тоо цогддог бөгөөд өдөртөө 7-10 сая хүртэл хүн үйлчлүүлдэг аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.