Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Москвагийн метронд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 34 хүн алагдав

Амиа золиослогч эмэгтэйчүүд өчигдөр Москвагийн метроны хоёр ч өртөөн дээр бөмбөг дэлбэлсний улмаас 34 хүн амь үрэгдэж, 25 хүн шархадсан байна. Москва хотын дарга Юрий Лужков болсон явдлыг нотлоод “Ид ачааллын үеэр амиа золиослгоч хоёр эмэгтэй Лубянка, Парк Культур өртөөний орчим бөмбөг дэлбэлсэн” гэлээ.
ОХУ-ын Онц байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Вероника Смольская “Лубянка өртөөн дээр болсон эхний дэлбэрэлтийн үеэр 22 хүн алагдсан” гэлээ. Энэ өртөө ЗХУ-ын КГБ-ын залгамжлагч гэгддэг Холбооны аюулгүй байдлын байрны чанх доор байдаг аж. Үүнээс 45 минутын дараа хоёр дахь бөмбөгийг амиа золиослогч Парк Культур өртөөнд дэлбэлж 12 хүн алагджээ. Амиа золиослогчид хамгийн сүүлд 2004 онд Москвагийн метронд халдлага үйлдэж, 10 хүний амийг хөнөөсөн агаад халдлагын хариуцлагыг хүлээнэ гэдгээ Чечений босогчид мэдэгдсэн. Энэ удаа ямар нэгэн байгууллага халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байгаа ч Хойд Кавказын салан тусгаарлагчид үйлдсэн гэж Москва таамаглаж байна. Дэлбэрэлтийн улмаас хот даяар айдас хүйдэс нөмөрч хүмүүс ах дүү хамаатан саднаа сураглан сандралдаж, гар утасны сүлжээний ачаалал эрс нэмэгдсэн байна. Дахиад бөмбөг дэлбэрч магадгүй гэсэн айдас хүмүүсийг түгшээж байгаа бололтой. 
Хотын төв хэсэгт замын түгжрэл үүсч, зөвхөн эмнэлэг болон албаны машинуудыг зам чөлөөлөн нэвтрүүлж байна. Тус хотын метро дэлхийн хамгийн өндөр ачаалалтай сүлжээнд тооцогддог бөгөөд өдөртөө 7-10 сая хүртэл хүн үйлчлүүлдэг аж. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.