Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филормони энэ онд “Бүх нийтийн хөгжмийн боловсролын төлөө хамтдаа” уриатай ажиллаж байгаа билээ. Филормонийн цуврал тоглолтууд Морин хуурын чуулган “Орчин цагийн хөгжмийн концерт”-оор үргэлжилнэ. Энэ сарын 12-нд болох тоглолтод төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын “Концертный увертюр”, “Концертный скерцо”, “Эрдэнэсийн уул”, Х.Алтангэрэлийн “Нутгийн зүгт”, төрийн шагналт Б.Мөнхболдын “Дуут төвөргөөн”, “Ятгын конферт”, Ж.Дамдинсүрэнгийн “Долоон эгшгэн зохирол”, төрийн шагналт Б.Шаравын “Цагаан малгайтны бүжиг” зэрэг хөгжмийг тоглох юм байна.







0 Сэтгэгдэл