Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“МОНГОЛ 999+” МООДОНД ОРОВ

Хоёр дахь “толгой”-г үндэсний компаниудын санаачилга чимэв. Тавантолгойн тендерт орол цож буй дэлхийн хэмжээний 11 компани, консорциумтай өрсөлдөхөөр дотоод ын аж ахуйн нэгжүүд хүчээ нэгтгэж эхэллээ. Шинээр байгуулагдах “Монгол 999+” хувьцаат компанид өөрийн байр сууриа бататгахаар гурав хоногийн дотор 700 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлсэн гэх. Одоогийн байдлаар энэ тоо 1000 даваад явж байгааг эх сурвалж өгүүлж байна. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүртгэл явагдаж байгаа ч “Хан брой”-н үүдэн дэх дараалал дийлдэхээ байлаа.

Үндэсний компаниуд нэгдэж, Бразилийн “Вале”, АНУ-ын “Пибоди энержи”, “БНХАУ-ын “Шинхуа энержи”, Энэт хэгийн “Жиндал Стил энд Пауэр”, БНСУ-ын КОРЕС, Швейцарь- Австралийн “Экстрата”, ОХУын “Оросын төмөр зам”, Японы компаниудын консорциумыг бут ниргэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдс өөр. “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид. Гадаадын компаниуд Мон голын эрдэс баялгийг ашиглан дэлхийн тавцанд байр сууриа бататгаж байхад бид яагаад чадахгүй гэж? Харийнхан мөнгө босгож, Монголын ашигт малтмалыг олборлож байхад бид ч гэсэн чадна” гэсэн үндсэрхэг үзэл Монголын бүх аж ахуйн нэгж, монгол хүн бүрийн цөсийг хөөргөж байна. “Монголын баялгийг мон гол хүн боловсруулж, бүх ашиг Мон голдоо үлдэх болно” гэсэн уриа лоо зон энэ долоо хоногийн турш цуурайтав. “Монгол 999+” моодонд оров. Үндэсний компаниудын нэгдэл Тавантолгойн тендерт оролцож буй бусад тоглогчтой ижил нөхцөлөөр өрсөлдөнө гэж байгаа. Бүр Засгийн газарт 0.5-2 тэрбум долларын урьдчилгаа төлбөр төлөх болзлыг ч хангана гэдгээ амлаж буй.

“Дэлхийн хэмжээний томоохон төслийг бие даан хэрэгжүүлнэ, үүнийхээ төлөө дэлхийн жишгээр өрсөлдөнө” гэж үндэсний компаниуд бардамхан амлав. Монголчууд дэлхийн хэмжээнд босож ирэв. Энэ санаачилгад оролцох сонирхол той аж ахуйн нэгж нэг сая төгр өгийг дүрмийн санд төвлөрүүлэх ёстой. Гай болж бүтэхгүй бол “Монгол 999+” нэгдлийн журмын дагуу оролцогчид мөнгөө бүрэн хэм жээгээр буцааж авах эрхтэй. Таван толгойгоос шанаганыхаа хэрээр самарчих санаатай үндэсний компаниуд нэг сая төгрөгөө халааслан “Хан брой”-г зүглэж байна. Энэ нэгдэлд зөвхөн аж ахуйн нэгжүүд оролцох эрхтэй байгаагаас зарим нэг нь шинээр компани байгуулж буй сураг ч дуулдана. Гэхдээ монголчуудад Тавантолгойг ашиглах хэмжээний хөрөнгө мөнгө, техник технологийн боломж бий юү? Монголын компаниуд эв нэгдэлтэйгээр ажиллаж чадах уу? Тавантолгойгоо тав биш, 5000 хуваачих юм биш биз? зэрэг олон асуулт, эргэлзээ дагалдах нь мэ дээж. “Бид техник, технологио өөрс дөө бий болгож чадахгүй байж болно.

Гэхдээ Тавантолгойн төслийг хэрэгжүүлэхдээ бид олон улсын хэмжээний томоохон компаниудтай хамтарч ажил лана. “Оюутолгой” бэлт гэн нийлүү- лэгчдийнхээ үзэс гэлэнг гаргахад Монголын компа ниуд дугаарлаж байна. Яагаад ма най үндэсний компаниуд дайвар байх ёстой юм бэ? Тавантолгойн төслөө бид өөрсдөө хэрэгжүүлээд, бэлтгэн нийлүүлэгчдийнхээ үзэс гэлэнг гар гая. Тэгээд гадаадын то моохон компаниуд шилдэг тех ник, технологио санал болгоод, дугаар лаг. Бусдын чаддагийг монгол хүн чадах л болно” хэмээн “Базальтвүүл” ком панийн ерөнхий лөгч Л.Ариунболд үндэс ний ком паниудыг уриалав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.