Монголын үндэсний түүхийн музейд “Эрт эдүгээн зохиомж нэртэй” монгол үндэстний соёл, урлагийг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа өнөөдөр 12.00 цагт нээлтээ хийж байна. Тус өдөрлөгийн хүрээнд үндэсний соёл, урлагийн ололт амжилтыг нийтэд дэлгэж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, иргэдийн гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой илтгэл, ярилцлага зэргийг зохион байгуулах аж. Өдөрлөгийг Монголын үндэсний музей, Дизайн парк технож инкубатор төв болон Нийслэлийн аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулж байгаа аж.







0 Сэтгэгдэл