Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол эхийн гайхамшиг

 “Миний ээж сайхан ээж Мяндас зөөлөн уян ээж Бурууг хийвэл хатуу ээж Буурал болсон ч чадуу ээж” хэмээн дууны шүлгэнд мөнх өрсөн эх хүний алдрыг дуурсгаж, үр хойчид нь үйлс бүтээлийг нь сурталчлах зорилготой “Монгол эхийн гайхамшиг” үзэсгэлэн өчигдөр Монголын үндэсний музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Ю.Цэдэнбалын ээж Я.Заяа, гэргий Филатова, ардын жүжигчин Л.Цогзолмаа нарын алдар суут бүсгүйчүүдийн эдэлж хэрэглэж байсан зүйл болон, хөрөг зураг зэрэг 300 гаруй үзмэр багтжээ. Монголын үндэсний музей, “Монголын саран ээж” нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй эл үзэсгэлэнгийн үеэр “Ээжийн ордон музей” байгуулах ажилд хандив цуглуулж, сугалаагаар азтан тодруулахаас гадна ээж нар гарын цайгаа чанаж шилдгээ шалгаруулсан юм. Халгай, таван салаа, нохойн хошуу зэрэг 31 төрлийн ургамлаар хандалсан З.Ичинхорлоогийн цай олны таашаалд нийцэж бусад таван хүний хамтаар батламж гардсан. Үзэсгэлэн долоо хоногийн турш үргэлжлэх ба энэ сарын 29-нд Монголын үндэсний музейн байранд “Монгол эхийн гайхамшиг” сэдэвт онол, эрдэм шинжилгээний хурал болох аж.

Ж.Солонго

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.