Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ ХҮН ГАДААДАД БООЛ, гаднын хүн Монголд босс болдгийг болиулах цаг болсон

Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын хуралдаанаар Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ярив. Тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгож байсныг өөрчлөн зөвхөн тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдэд олгохоор төсөлд тусгажээ. Мөн дотоодоос хангах боломжгүй байгаа ажил мэргэжлийн хэрэгцээг аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээнд суурилан орон нутгийн хөдөлм өр эрхлэлтийн албадаар дам жуу лан тодорхойлох, гадаа дын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхийг зуучлагчийн оролцоотой зохицуулахаар заасан байна.

Монгол ажилчдыг эх орондоо ажиллуулахаас илүүтэй гадаадын ажилчдыг оруулж ирэхийг дэмжсэн хуулийн төсөл болжээ хэмээн гишүүдийн олонх шүүмжиллээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийг хасах санал оруулж ирснийг буруутгав. Тухайлбал, Ц.Шинэбаяр “Уул уурхайн компаниудад монгол ажилчид ажиллах чадваргүй, гадаадын ажилчин, мэргэжилтэн хэрэгтэй гэж туйлширч байна. Оюутолгойн уурхайд өндөр техник, технологитой нарийн мэргэжлийн ажилчид хэрэгтэй байгаа нь үнэн. Харин бусад уул уурхайн компанид энэ асуудал хамаарахгүй” гэлээ.

Монгол хүн гадаадад очихоор боол болдог, гадаадын иргэн Монголд ирэхээр босс болдог “дүрэм”-г халах цаг болсныг Н.Ганбямба сануулав. Гадаадад нарийн мэргэжлийн ажил хийж байгаа өндөр потенциалтай монголчуудаа татах бодлогыг хуулийн төсөлд тусгах ёстой гэж тэр үзлээ.

Л.Гантөмөр: -Ард түмэн Монголд ажиллаж байгаа энэ олон хятад ажилчны тоог цөөлж өгөөч гэсэн ганц л зүйлийг Т.Ганди сайдаас хүсэж байгаа. Гэтэл даяаршиж байгаа учраас гаднын ажилчдын тоог нэмнэ гээд байх юм.

Т.Ганди /(Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд) : -Эх орон, төрийн бодлогоосоо би урваагүй. Улстөржөөд зохицуулалтгүй болоод байгааг л цэгцлэх гэсэн юм. Холбогдох бүх байгууллагаас санал авч уг төслийг боловсруулсан. Хяналттай, зохицуулалттай болгоё гэж Засгийн газар хандаж байгаа учир хувь хүний үүднээс бүү яриач гэж хүсье.

Н.Батбаяр: -Энэ төсөл гаднынхны нөлөөг Монголд яаж нэмэх, монголчуудын нөлөөг яаж бууруулах вэ гэсэн л агуулгатай болсон байна. Монгол Улсыг хятаджуулах л төсөл болж. Манай ажил хийх насны хүмүүсийн 20 хувь нь ажилгүй байна. Ашигт малтмалын хуулийн 43 дугаар зүйлийн “Аливаа байгууллагын ажилчдын 10-аас ихгүй хувь нь гадаадын ажилчин байна. Үүнээс илүү гарсан байвал хүний тоогоор сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн төлбөр авч, орлогыг орон нутгийн хөгжилд зориулна” гэсэн заалтыг хүчингүй болгох нь. Яагаад монгол жолооч уул уурхайн компанид ажиллаж чаддаггүй юм. Монгол хүмүүс чадна.

Т.Ганди: -Монгол Улсын иргэдийн эсрэг хууль оруулж ирээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Уул уурхайгаас гадна нефть олбор – лолт, барилга гэх мэт өргөн салбарыг хуульд тусгамаар байна. Улс орны эсрэг хорон санаа агуулж, улсаа хятаджуулах гэлээ гэж дүгнэх нь өрөөсгөл. Энэ мэтээр гишүүд Т.Ганди сайд, түүний оруулж ирсэн төслийг хатуухан шүүмжлэв. Гэхдээ хэлэлцэх эсэхийг нь шийдэж амжилгүй завсарлав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.