Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол хүн болж төрснийх үндэснийхээ урлагийг сурталчилна

Телевизийн дэлгэцээр бидэнтэй танил болсон “Авьяаслаг британичууд” нэвтрүүлгийн хувилбар олон оронд явагддаг. ХБНГУ-ын ийм нэвтрүүлгээр Монголын хөөмийч Д.Хосбаяр олны анхаарлыг татаж байсан бол энэ удаа Чех, Словакийн үзэгчдийг Долгорсүрэнгийн Очгэрэл хэмээх 16 настай монгол охин үндэснийхээ бүжгээр илбэдээд байна. “Talentmania” буюу “Авьяастнууд” нэртэй уг уралдааны төгсгөлийн шатанд орох эрх авсан түүнтэй цахим шуудангаар холбогдлоо. Тэрбээр “Монгол бүсгүй” хэмээн бүжгийнхээ нэрээр цоллуулан олны танил болжээ.


-Юуны өмнө баяр хүргэе. Өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Долгорсүрэнгийн Очгэрэл гэдэг. Одоо 16 настай. Чех улсын Зножмо хотод ээж, ахынхаа хамт амьдардаг. Ээж маань энд ажиллах болж, дөрвөн настайдаа хамт ирсэн.

-Монгол үндэсний бүжгээр хэзээнээс хичээллэв. Үзэгчид төдийгүй шүүгчид гарын хөдөлгөөнүүдийг их сонирхож, өөрсдөө хийх гэж оролдож байсан гэж сонссон.

-Цэцэрлэгт байхаасаа л тэмцээн, уралдаанд оролцож, сургуулиудын дунд зохиогддог бүжгийн уралдаанаас удаа дараа алт, мөнгөн медаль хүртсэн. Монгол үндэсний бүжгийг ээж маань зааж өгсөн. Миний ээж эх орондоо байхдаа тэр үеийн ардын бүжгийн “Хараацай” чуулгад бүжигчин байсан л даа. Монгол бүжгийг эхлээд сурахад хэцүү байсан. Монгол хүн болж төрснийх, үндэснийхээ урлагийн гайхамшгийг гаднынханд сурталчлахыг ээж маань зөвлөсөн юм. Энд НандинБолор ахлагчтай ардын урлагийн “Дүн жингарав” хамтлаг бий. Би тэнд бүжиглэдэг. Монгол, Чех орны хамтын ажиллагааны хүрээнд зохиодог арга хэмжээнүүдэд бид байнга оролцдог.

-Хүсэл мөрөөдлөөсөө хуваалцана уу. Урлагийн хүн болох уу?

-Дэлхийн алдартай дуучдын тог лолтод бүжиглэдэг бүжигчин болохыг багаасаа мөрөөдд өг байлаа. Тэр мөрөөдлөө одоо ч тээсээр байгаа. Хэзээ нэгэн цагт хүсэл минь биелнэ гэж итгэдэг.

-Дараагийн шатны тэмцээндээ амжилттай оролцоорой.

-Их баярлалаа. Танай сониноор дамжуулан Монголд суугаа эмээ, аав, ах эгч нартаа мөн Монголынхоо ард түмэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.