Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ-ХЯТАДЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ БОЛОВ

Монгол Улсын Ерөнхий С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хйих айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газар БНХАУ-ын Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих газартай хамтран “Монгол-Хятадын Худалдаа, Эдийн Засгийн Форум”-ыг 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэхүү форум нь уул уурхай, дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарын хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг БНХАУ-ын бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбож бизнесийн түншлэл тогтоон цаашид хамтран ажиллах боломж олгоход чиглэгдэж байв.
Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар үг хэлж, форумын ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.