Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол хилчин “Эггэрс” баазыг аюулаас аварлаа

 Афганистан улсад энхийг сахиулж буй Монгол цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаа хилийн 0252 дугаар ангийн дэд ахлагч В.Хуяг “Эггэрс” баазад нүүрлэсэн галын аюулыг илрүүлж, хүний амь нас хохирох, эд хөрөнгийн эрсдэлээс сэргийлж чадсан байна.

Сонор сэрэмжтэй байж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн монгол цэрэгт “Эггэрс” баазын дарга, дэд хурандаа Голдаммер талархал илэрхийлэн, өөрийнхөө хутгыг дурсгажээ. Монголын цэргийн баг Афганистанд НАТО-гийн болон ХБНГУ-ын цэргүүдтэй хамт “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа хэрэгжүүлж байгаа юм.

Афганистанд цагийн байдал тогтворгүй, эвслийн цэргийн хүчин рүү машин, мотоцикльтэй амиа золиослогчид үе үе довтолж, пуужингийн халдлага үйлдэнэ гэж заналхийлсэн хэвээр байгаа аж. “Эггэрс” бааз одоогоор ямар нэг халдлага, дайралтад өртөөгүй, манай цэргүүдийн сэтгэл санаа тогтвортой, биеийн эрүүл мэнд болон сахилга бат сайн байгаа гэнэ. Энэ тухай тус улсаас Хил хамгаалах ерөнхий газарт мэдээлжээ.

Х.БОЛОР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.