Швейцарийн Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар манай улс тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлд дэлхийн таван бүс нутгийн 30 гаруй орон байдаг юм. Манай улсын хувьд Номхон далайн баруун эргийн бүсээс нэр дэвшин сонгогдоод байгаа юм. Номхон далайн баруун эргийн бүсээс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлд зургаан орон байдаг бөгөөд сая болсон сонгуулиар тус бүс нутгаас манай улсаас гадна Хятад улс сонгогдсон аж. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуулийн дараа ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Маргарита Чан манай улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбааг хүлээн авч уулзан сонгуульт гурван жилийн хугацаанд хийх ажлаа ярилцжээ.







0 Сэтгэгдэл