Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улс, Австрали улс хооронд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улс, Австрали улсын Батлан хамгаалах яамд хоорондын зургаа дахь удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 2-3-ны өдрүүдэд Австрали улсын нийслэл Канберра хотод амжилттай зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Австралийн талаас тус улсын Батлан хамгаалах яамны Олон улсын бодлогын газрын Зүүн хойд Азийн асуудал хариуцсан захирал хатагтай Эмма Күүни нар тус тус тэргүүллээ.

Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцож, хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид харилцан ажиллах чиглэлийг тодорхойлсон бөгөөд цэргийн сургалт бэлтгэл, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр тогтсон харилцааг улам өргөжүүлэхийн зэрэгцээ цэргийн инженер болон холбооны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.