2010 оны 04 сарын 14 Улаанбаатар хот
Эрүүл мэнд, боловсролын салбарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлагатай санал нийлэхгүй байгааг Монголын Татвар төлөгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Үндэсний холбоо мэдэгдэж байна.
Нэрлэсэн цалин, тэтгэврийг үндэслэлгүй нэмж, олон сувгаар бэлэн мөнгө тарааж, мөнгөний ханшийг сулруулан, үнийн хөөрөгдлийг дэвэргэх нь ядуурлыг нэмэгдүүлэх үндэслэл болж байгаагийн зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд хүнд цохилт болно.
Харин үнийн хөөрөгдлийг хязгаарлах, үнэ хөөрөгдөхөд гол түлхэц болдог шатахуун, эрчим хүч, дулааны үнийг тогтвортой байлгах, сургалтын төлбөр, эмчилгээний зардал, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах сувилал, зусланд дэмжлэг үзүүлэх, орон сууцны зээлийн үнийг хөнгөлөх замаар иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх нь үр дүнтэй болно гэдийг сонордуулж байна.
Монголын Татвар төлөөгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Үндэсний хороо







0 Сэтгэгдэл