Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хөлбөмбөг сонирхогчдод зориулан мэндчилгээ дэвшүүлэв

Өнөөдөр орой дэлхийн спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотноо нээлтээ хийх гэж байгаа билээ.
 
Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохиогдож буй Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголынхоо хөл бөмбөг сонирхогч залуучууд, энэхүү спортод элэгтэй иргэддээ зориулж утсаар мэндчилгээ ирүүлсэн байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч уг мэндчилгээндээ, “Дэлхий дахины эв найрамдал, энх тайвны талбар болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 19 дэх удаагаа зохиогдох гэж байна. Энэ тэмцээнд дэлхийн нэр хүндтэй олон гайхамшигт тамирчид авхаалж самбаа, хүч тамираа сорьж жинхэнэ шилдэгүүд нь тодрох болно. Хөлбөмбөгийн спортод хорхойтой, түүний шүтэн бишрэгч болсон Монголынхоо спорт сонирхогч олон мянган залуучууд, хөгжөөн дэмжигчиддээ ДАШТ-ний нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж байна.

Ирээдүйд Монголын хөлбөмбөг сонирхогчид дотроос эх орныхоо нэр төрийг дэлхийн давцанд цуурайтуулсан баг тамирчид төрөн гарна гэдэгт би эргэлзэхгүй байна. Манай залуучууд энэ удаагийн тэмцээнийг үзэж сонирхон, олон сайхан бахдам амжилтын гэрч болж, сайн сайн туршлагуудыг нь тусгаж аваасай гэж би хүсэж байна” хэмээсэн байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний дээд хэмжээний гуравдугаар уулзалтад амжилттай оролцсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч яг одоо Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохиогдож буй Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.