Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга нар харилцан айлчилна

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар БНХАУ-ын дарга Ху Жинтаод бараалхаж Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.
БНХАУ-ын дарга Ху Жинтао Элчин сайд Ц.Сүхбаатарыг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцааны хөгжлийн талаар ярилцсан байна.  Хоёр улсын харилцаа шинэ жаранд шилжин орж буй үед БНХАУ-д Элчин сайдаар ажиллах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг ногдсонд баяртай байгаагаа Элчин сайд Ц.Сүхбаатар илэрхийлээд Монгол, Хятадын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг бүрэн ашиглаж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хүч чармайлтаа дайчилж ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ху Жинтао даргад уламжилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ онд өмнөд хөрш БНХАУ-д айлчлах эрмэлзэлтэй байгааг илэрхийлжээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.