Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол улсад цаазаар авах ялыг хориг тавьсанд талархал илэрхийлэв

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Элчин сайд ноён Блейз Годег өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хорин жилийн өмнө манай улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг тууштай дэмжиж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Швейцарийн Холбооны Улс хоёр талын болон олон улсын байгууллагуудын шугамаар байнга туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол Улс Швейцарь Улстай цаашид ч идэвхтэй хамтран ажиллаж Швейцарийн хамтын ажиллагааны агентлагаар дамжуулан үзүүлж буй хөгжлийн тусламж, дэмжлэгийг 2012 оноос хойш ч үргэжлүүлж авах сонирхолтой байгаагаа тодотгов.
Швейцарь Улс нь банк, санхүү, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлал өндөр хөгжсөн, хүн амын амьжиргааны түвшингээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг гэж Монгол Улс үздэг. Иймээс Швейцарийн эдийн засгийн бодит сонирхлыг Монголд бий болгож, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа Ерөнхийлөгч онцолж байв.
Монгол Улсад энэ жил тохиолдсон байгалийн гамшигт өртсөн малчдад зориулж Швейцарийн Холоооны Улсаас 500,000 шв франкийн /650 орчим сая төгрөг/ буцалтгүй тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа хэлээд энэ оны нэгдүээр сард Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон тухайгаа дурдаж, Давосын чуулга уулзалтын хүрээнд явагдсан бүсийн ээлжит уулзалтыг Монгол Улсад хийх санал дэвшүүлсэн бөгөөд ДЭЗЧУ-ын үндэслэгч гүйцэтгэх дарга Клаус Швабыг Монгол Улсад урьснаа дурдсан юм.
Уулзалтын үеэр Элчин сайд Блейз Годе Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялын эсрэг хориг тавьсанд Щвейцарь Улс талархаж байгаагаа илэрхийлээд өнгөрсөн 2 дугаар сард болсон “Цаазаар авах ялын эсрэг дэлхийн 4 дүгээр чуулган”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч бие төлөөлөгчөө илгээж идэвхитэй оролцсонд баяртай байгаагаа хэлэв. Тэрбээр тус ялыг бүрэн халахад Монгол Улсыг тууштай дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Элчин сайд ноён Блейз Годе-д цаашдын ажилд сайн сайхныг хүсээд хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.