Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улсад ДОХ-ын халдвар тархах эрсдэл өндөр

ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Хүний дархлал хомсдолын вирусийг 1981 онд бүртгэснээс хойш өдгөө дэлхий нийтийг хамран эпидемик (устдаггүй) халдвар болтлоо тархжээ. Өнгөрсөн хугацаанд 75 сая хүн уг вирусээр халдварлаж, 32 сая нь нас барсныг ДЭМБ мэдээлсэн. Тархварын судалгаагаар өдгөө 32.7-44 сая хүн ДОХ-ын халдвар тээж байх магадлалтай гэсэн тооцоо ч бий. Манай улс ХДХВ/ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог. Гэсэн ч бэлгийн замын өвчний тархалт их, эрсдэлт бүлэг олонтой зэрэг шалтгаанаар ДОХ-ын халдвар тархах эрсдэл өндөртэй улсын тоонд багтаж байна. 1992 онд уг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдвар нэг хэсэг намжмал байсан бол сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэх хандлагатайг судлаачид хэллээ. Тухайлбал, 2019 онд ДОХ-ын халдвартай 286 хүн оношлогдсоны 18 нь тухайн жилд бүртгэгдсэн нь өндөр үзүүлэлт юм. Жилд дунджаар 22 хүн уг өвчнөөр халдварлаж байгаа нь тогтоогджээ. Тэгвэл 2020 оны эхний 10 сарын байдлаар ийм өвчтэй хүний тоо 305- д хүрээд байна. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш 19 тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг. Монгол Улс ХДХВ/ ДОХ-ын тархалтыг 2030 он гэхэд таслан зогсооно гэж Тогтвортой хөгжлийн зорилтдоо тусгасныг ташрамд сонирхуулъя.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.