Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол туургатны аялгууг сонордуулна

 Монгол ардын дуунууд нутаг нутгийн хөг аялгуугаар дэглэгдэж, өөрийн өнгө аясаар хөгжин өдгөө хүрсэн байдаг. Хотон, дөрвөд, захчин гээд ястан бүрийн өвөрмөц өнгө аясыг харуулах ардын дуунаас дээжилсэн “Монгол туургатны аялгуу” тоглолт нөгөөдөр УДЭТт болох гэж байна. Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Б.Нарангэрэл энэхүү тоглолтыг хийх гэж байгаа аж. Тоглолтод түүний багш, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Ш.Даваахүү, Увс аймгийн хөгжимт, драмын театрын дуучин Э.Зулаа, Н.Цэцэгсүрэн болон ҮДБЭЧ-ын үндэсний цөө- хүүл хөгжимчид оролцох юм байна. Монгол ардын уртын дуу “Ар хөвчийн унага”, дөрвөд ардын дуу “Гангар шаазан”, хотон ардын дуу “Нэлээд олон сарлаг”, халимаг ардын дуу “Сагаан сар” зэрэг баруун нутгийн ястнуудын дуу энэ удаагийн тоглолтод багтаж байгаа бөгөөд дуучин бүсгүй тун удахгүй зүүн нутгийн үзэмчин, барга ардын дуунаас дээжлэн цомог гаргахаар төлөвлөөд буй. Тоглолтыг Увс аймгийн нутгийн зөвлөл, “Эрдэнэт үйлдвэр” ивээн тэтгэж байгаа аж.

Ж.СЭЛЭНГЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.