Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ ОРОН ХҮҮХДҮҮДЭЭРЭЭ ГОЁДОГ ӨДӨР ИРЛЭЭ

Хоймор дэрвэж, хайр татсан хонгор үр минь өөрт нь зориулсан ийм сайхан баяр байдгийг одоохондоо мэдээгүй яваа. Учир нь тэр хэлд ч бүрэн орж амжаагүй. Гэхдээ аав, ээж хоёр нь хүүдээ зоопарк үзүүлж, циркэд тоглолт үзүүлэх том төлөвлөгөөтэй. Намайг багад Хүүхдийн баяраар одоогийнх шиг ийм олон арга хэмжээ, уртаас урт хөтөлбөр байдаггүй байлаа. Хүүхдийн паркт очиж, алсыг харагчид сууна гэсэн гоё мөрөөдөлтэй, цирк үзчихвэл ёстой л нар минь гардаг байж билээ.

Хамгийн ганган хувцсаа өмсөнө, бэлэг авна, айлын найзуудтай чихрээ хувааж иднэ. Хүүхэд насны минь дэндүү гоё баяр. Хэн ч надад оноож хэлж өгөөгүй ч нэг л мэдэхэд “Миний баярын өдөр” гээд өөртөө өмчилчихсөн явдагсан. Энэ өдөр нийслэл маань хаа сайгүй хүүхдүүдээр “гоёх нь”. Дүү рэг болгон гад наа хүүхдэд зо риулсан багахан арга хэмжээ зо хиохоор төлөвлөсөн бол Улсын их дэлгүүр, ХААН банк зэрэг газрууд бяцхан багачуудад сюрприз барихаар үүдэндээ тайз чимэглэлээ хэдийнэ зэхээд амжжээ. Баяр ёслол ын гол арга хэмжээ Сүхбаатарын тал байд болох юм байна. Бяцхан үрсийн нүдээ чилтэл хүлээсэн Хүүхдийн парк харамсалтай нь хүүхдүүдээ хүлээж авч амжихгүй гэсэн.

Гэхдээ наадмын үеэр үүдээ хэдийнэ нээчихсэн байна гэдгээ удирдлагууд нь амласан шүү. Өнөө жилийн баярын хамгийн том сюрприз бол анх удаа нийслэлд амьтны хүрээлэн үүдээ дэлгэх гэж байна. Хэдий түр хугацааных боловч 20 гаруй төрлийн амьтантай багахан зоопарк хүүхдүүдийн хөлд дарагдах төлөвтэй байна. Хамгийн сонин амьтнаас нэр дурдвал матар, хилэнцэт аалз, сармагчин, ярьдаг тоть байгаа гэсэн шүү. Улсын их дэлгүүрийн үүдэнд бас мини зоопарк нээгдсэн гэдгийг хүүхдүүддээ дуулгая. “Хөх хул ганын орон”, “Хөөрхөн дэлхий”, “Аз хүүхдийн их дэлгүүр” зэрэг томоохон хүүхдийн тоглоомын газруудаас гадна Ялалтын талбай, Улсын их дэлгүүрийн өмнө тоглоом хэрэгслүүд хэдийнэ суурилуулсан байна лээ.

Үзвэрийн тухайд Хүүхэлдэйн теат рын хан “Нугасны муухай дэгдээ хэй”-гээр үзэгчдэдээ бэлэг барих бол Улсын драмын эрдмийн театрт “Динза Цон доолойг аварсан нь” театрчилсан тог – лолт болох юм байна. “Аса” цир кийн уран бүтээлчид хүүхд үүдэд зориулж цир кийн тоглолт хийхээр хэдэн өд рийн өмнөөс бэлтгэлдээ гарсан. Тэгэхээр ямар тоглолт үзэх эрх нь хүүхдүүд та бү хэнд нээлттэй. Хүүх дүү дээ сайхан баярлаарай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.