Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол орны хөгжлийн төлөө Лондонд чуулна

Их Британи  дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын холбоо, Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл хамтран “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг 2010 оны тавдугаар сарын 2-ны ням гаригт Лондон хотноо зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн салбарынхантай уулзахдаа “Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө” гэж онцлон хэлсэн үгнээс улбаалан энэ удаагийн чуулга уулзалтын зорилгоо тодорхойлжээ.
Чуулган анагаах ухаан, байгалийн ухаан, математик загварчлал, нийгмийн ухаан гэсэн салбар хуралдаанаар үргэлжилж Их Британи болон бусад улс орнуудад,  дотооддоо сурч ажиллаж буй иргэд, оюутнуудыг хамарсан хэлэлцүүлэг болох бөгөөд Герман, Монгол, Польш, Финланд, Франц, Швед зэрэг орноос илтгэгчид цахим хэлбэрээр оролцохоор бүртгүүлжээ.
Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөлийн ажлын хэсгийн дарга Э.Энх-Эрдэнэ Хилийн чанадад суугаа иргэдийнхээ талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар илтгэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.