Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монгол ньюс” тамхигүй орчин боллоо

Эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах хамт олны санаачилгыг дэмжиж, “Монгол ньюс” ХХК-ийн ерөнхий захирлын гаргасан “Ажлын байранд тамхи татахыг хориглох тухай” тушаал өчигдрөөс эхлэн манайд хэрэгжиж эхэллээ. “Өнөөдөр” сонин тамхидалттай тэмцэх, хорт зуршлаас иргэдээ хамгаалах, орчны эрүүл ахуйг сахих тухай сэдвийг нийтлэлийн бодлогынхоо нэгэн гол чиглэл болгож, “Тамхигүй Монгол” байнгын булан нээн ажиллаж байгаа билээ.

Эрүүл мэндээ сүйтгэж, эдийн засгаа доройтуулж, хүрээлэн буй орчноо бохирдуулахаас өөр ид шидгүй энэ хорт үзэгдлийг таслан зогсоох, хор хөнөөлийг багасгах талаар дэлхий нийт сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч, олон төрлийн арга хэмжээ авч байгааг бид мэдэж, харж байгаа. Нийтийн үйл хэргээс монголчууд бид ч үлдэж хоцрох ёсгүй. Тиймээс ажлын байр, үзвэр үйлчилгээний газар, зочид буудал, баар ресторан гэх мэт аливаа барилга байгууламж, өрөө тасалгаа, танхимын дотор тамхи татахыг бүрмөсөн хориглох нь зүйтэй гэж бид үзэж байна.

Цаашид нэр заасан зарим гудамж, талбайд ч тамхи татахыг хориглох ёстой. “Монгол ньюс” ХХК, “Өнөөдөр” сониныхон бид өөрсдийн нийгмийн хариуцлагаа бүрнээ ухамсарлаж “Тамхигүй Монгол болъё” уриалгыг дэвшүүлж байна. Уриалгыг дэмжиж нэгдсэн бүхэн бидэнд хандана уу. Бид та бүхний өөрийгөө болон нөхд өө, иргэнээ, эх орноо хүндэлсэн санал санаачилгыг сониныхоо хуудсаар дамжуулан сурталчлахдаа баяртай байх болно. Энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам ч тодорхой ажил зохион байгуулна гэдэгт гүнээ итгэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.