Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол марк дэлхийд дийлж байна

“Дэлхийн сонирхолтой марк” сэдэвт үзэсгэлэн Японы Ойта мужийн Оояма хотод нээгдлээ. Тус хотын бага сургуулийн захирал Такахашигийн цуглуулга олны анхаарлыг ихэд татаж байгаа гэнэ. Түүний цуглуулгад 1840 онд Англид худалдаалагдсан дэлхийн анхны марк Penny Black, Японы анхны “Луу” зэрэг сонирхолтой марк тавигдсан байна. Дэлхийн хамгийн том марк болох Монголын “Энх тайвны мандал” –ыг тус үзэсгэлэнгээс харж болох аж. 19 см урт, 14 см өргөнтэй энэ дурсгалын марк үзэсгэлэнгийн гол чимэг болж байна. “Энх тайвны мандал” маркийг Японы нэгэн тусламжийн байгууллага санаачлан 2004 онд хийсэн ба худалдааны орлогын гуравны нэгийг Балба улсад сургууль барихад зориулж, үлдсэнийг нь Монголын боловсролын салбарт зориулж байгаа юм.

М.Сугар-Эрдэнэ
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.