“Монгол костюмс” төвөөс энэ жил олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд болох “Монголчуудын хувцас, уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал юм. Үндэснийхээ өв соёл, хувцас хэрэглэлийн түүхэн шинж болоод хэв маяг, өөрчлөлт шинэчлэлийн талаар олон талын асуудлыг энэхүү хурлаар хөндөх юм. Эрдэм шинжилгээний бага хуралд “Монгол костюмс” төв, Үндэсний хувцас судлалын академийн төлөөлөгчдөөс гадна чадварлаг дизайнерууд оролцох юм байна.







0 Сэтгэгдэл