Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол, итали, якут уран бүтээлчдийн “Хунт нуур”-т саатаарай

Сахагийн Дуурь бүжгийн театрын уран бүтээлчид энэ сарын 22-нд манайд айлчилж, П.И.Чайковскийн “Хунт нуур”, С.Прокофьеын “Ромео Жульетта” бүжгэн жүжигт манайхантай хамтран тоглох талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх Якутын театрт ажиллах урилга хүлээн авчээ. Тэрбээр тус улсад гурав хүртэл жил ажиллана.

Монгол, Якутын уран бүтээлчдийн тоглолтыг Италийн удирдаач Роберто Салвалаио дохих юм. Ж.Бүрэнбэх Якутын театрт 1-3 жилийн хугацаанд ерөнхий удирдаачаар ажиллах санал хүлээн авсан байна. Дашрамд дуулгахад, ДБЭТын хамт олон Италийн алдарт хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Трубадур” дуурийг энэ бямба гаригт тоглох гэж байна.

17 жилийн өмнө анх манай тайзнаа тавигдаж байсан уг дуурийг энэ удаад итали удирдаач дохих тул сонгодог урлагийн өлгий нутгийн аялгууг итали хэв маягаар нь сонирхох боломж олдож байгаагаараа онцлог юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан тавьж буй дуурийн дүрд Ц.Баттар,Ц.Баттөр, Ш.Наранчимэг, Д.Долгормаа, Ч.Түмэндэмбэрэл, Ч.Чинзориг, Д.Туяа, Г.Шижирболд, Э.Бумхүү нар тоглоно.

Түүнчлэн энэ сарын 17-нд гэрлэж амжилгүй нас нөгцсөн охидын сүнсний тухай домгоос сэдэвлэсэн А.Аданы “Жизель” балет үзэгчдийн хүртээл болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.