Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол иргэн Орост хүчингийн хэргээр шийтгүүлэв

ОХУ-ын Волгоград хотод Узбекистаны иргэн эмэгтэйг хүчиндсэн монгол иргэнийг шүүх хурал болжээ. Тус хотын Онц аюултай гэмт хэрэгтэй тэмцэх албаны байцаагч А.Доброскокиний мэдэгдсэнээр 36 настай монгол залуу 2004 онд Волгоградад Узбекистаны эмэгтэйтэйг хүчиндээд, таван жилийн дараа баригдсан аж.
Танил эмэгтэйгээ гэрт нь хүргэж өгнө хэмээн дагуулж явсан залуу түүнийг ойд аваачин хүчиндсэн гэнэ. Хохирогч эмэгтэйн найз залуу гэмт хэрэгтнийг өөрийн гараар хашраахаар шийдэн, хутгалж орхижээ. Эмнэлэгт аваачин анхны тусламж үзүүлж байх хооронд монгол залуу зугтааж амжсан байна. Өнгөрсөн жил түүнийг Москвад баривчилсан бөгөөд эмнэлэгт үлдээсэн гарын хурууны хээгээр илрүүлсэн байна.
Хулгайн болон хүчингийн хэргээр манай иргэнийг зургаан жил хорих ялаар шийтгэсэн бол хохирогчийн найз залууд таван жил тэнсэн харгалзах ял оноосон байна. 
 

М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.