Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол иргэнийг хайж байна

С.Од
ОХУ-ын Цагдаагийн газраас улс орон даяар нийт 350.000 хүн эрэн сурвалжлагдаж байна хэмээн зарлалаа. Тэднээс 65105 нь ор сураггүй алга болж, 25525 хүн хамаатан садантайгаа холбоо тасарсан этгээдийн тоонд орж байгаа аж. Үлдсэн хэсэг нь эрүүгийн хэрэгтнүүд, цэргээс оргон зайлагчид эзэлж байна гэж хэлэхэд бараг болох бөгөөд хүүхдийн мөнгө төлөөгүй зугтсан “аав” 13399 байна. Олон улсын цагдаагийн байгууллага Интерполоор ОХУ-ын нутагт 5773 гэмт хэрэгтэнг эрэн сурвалжилж байгаа аж. Сураггүй алга бологсдын 70-80 хувь нь амь насаа алдсан байх магадлалтай гэж цагдаагийн байцаагч ярьж байна. Хахуулийн хэргээр баривчлагдаад оргон зайлсан 300 хүний дотор 15 хятад, 6 вьетнам, 2 сири, нэг монгол байна. Манай иргэн Чулууны Саран Улаан-Үдийн гаалийн ажилтанд хахууль өгөх гэж байгаад баригдсан аж. Одоо түүнийг Орост хайж байгаа гэнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.