Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол зураачийн бүтээлийг дэлхий үнэлэв

 Дүрслэх урлагийн олимп гэж болох “Beijing International art biennale” наадмын тэргүүн шагналыг монгол зураач хүртжээ. Дөрөв дэх удаагийн наадмын эхний шалгаруулалтад дэлхийн 93 орны уран бүтээлчдийн 17 мянга гаруй бүтээл өрсөлдсөнөөс Бээжинд болсон эцсийн шалгаруулалтад 500 бүтээл шалгарсан аж.

Хоёрдугаар шатны шалгаруулалтад Монголын таван зураач, уран бүтээлч оролцсоноос Х.Батбаатар уран зургийн төрөлд “Untitled” бүтээлээрээ тэргүүн байр эзэлжээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус наадмаас 2008 онд уран баримлын төрөлд Төрийн соёрхолт, барималч Л.Болд тусгай шагнал хүртэж байсан юм.

Дашрамд дуулгахад, олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт орол цож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журмын дагуу “Beijing International Art Biennale”-д түрүүлсэн зураач Х.Батбаатарт 65 сая төгрөгийн шагнал олгох болзолтой гэсэн.

Ж.СЭЛЭНГЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.