Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол залуус дахиад “Алтан Гурвалжин”-гийн золиос болсон бололтой

     Манай улсын таван иргэн хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдон Хонконгт хоригдоод байгаа билээ.

Улаанбаатар хотын харьяат Э энэ сарын 9-нд Хонконгоос Шэньжэнь хотын Синганы боомтоор хилээр нэвтрэх үедээ 820 грамм герион нууж гарах гэж байгаад баригдсан байна. Тэрбээр уг бодисыг залгиж ходоодондоо хийсэн байсан нь Шэньжэнь хотын гаалийн Хилээр хууль бус бараа нэвтрүүлэхтэй тэмцэх албаныхны үзлэгээр тогтоогдсон аж. Түүнийг өдгөө эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон цагдан хорих арга хэмжээ авчээ. Энэ тухайгаа Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд мэдэгдэж, тэндээс ГХЯ-нд мэдээлсэн талаар албаны хүмүүс өгүүлж байна.

Түүнээс гадна энэ сарын 20-нд Малай заас Хонконгоор дамжин БНХАУ-д зорчиж явсан манай улсын иргэн Ч, Т, Л, Э нар мөн л 990, 781, 1100, 880 гр мансууруулах бодис залгин тээвэрлэж яваад Хонконгийн олон улсын нисэх буудлын Цагдаагийн ажилтнуудад баригдан шал гагдаж байгаа юм.

     Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс эдгээр хэргийн талаар БНХАУ-ын Нийгмийг аюулаас хам гаалах байгууллага, гааль, цагдаагийн байгууллагатай холбоо тогтоон хэргийн явцын талаар мэдээлэл авах, холбогдогчдыг өмгөөлөгчөөр хангах, манай иргэдэд ног дуулахаар төлөвлөж буй ял, иргэдийн биеийн байдлыг тодруулахаар ажиллаж байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрынхан мэдээлсэн.

    Ашиг олох зорилгоор зохион байгуулалттай явагдаж байгаа эдгээр хэргийг манай тагнуулын байгууллагынхан мөрдөн шалгаж байгаа талаар албаны эх сурвалжууд өгүүллээ.

     Зүүн өмнөд Азийг хамарсан, тэр дундаа БНХАУ-ын Сычуань, Юнан, Гуанжоу, Гуанжи, Зэжиан муж болон Лаос, Вьетнам, Бирмд төвтэй хар тамхи мансууруулах бодис худалдаалдаг “Алтан гурвалжин” гэх мафийн сүлжээнд монголчууд холбогдон тэдний золиос болж эхэллээ. Олон жилийн турш үйл ажиллагаа явуулж буй энэ бүлэглэлийнхэн 1930-1940-өөд он хүртэл монголчуудыг хар тамхи зөөвөрлөх бүлэглэлдээ элсүүлж байсан тухай түүхэн баримт байдаг юм билээ. Тэдний залгамжлагч нар нь монголчуудыг уруу татаж, “Ашигтай бизнест зуучилна” гэх зараар дамжуулан золиосны хүнээ олж байгаа гэдгийг хууль хяналтын байгууллагаас анхааруулж байгаа.

     БНХАУ-д хар тамхи зөөвөрлөж оруулсан хэрэгт бүх насаараа хоригдох ял шийтгүүлсэн манай улсын иргэн Л.Байгальмааг ч дээрх мафийн гар хөл бологч хоёр эмэгтэй золиосолсон гэхэд буруудахгүй гэж хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд өгүүлж байна. Тэдэнд зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэн байгуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тэднийг хөлсөлсөн этгээдүүдийг БНХАУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажиллагааг ТЕГ, ЭЦГ-аас зохион байгуулж байна. Хонконгод баригдсан дээрх залуусын талаар цагдаа тагнуулын байгууллагынхан нэлээд мэдээлэл цуглуулсан бөгөөд эдгээр залуус нь тус улсад наймаа хийхээр очсон байжээ.

Манайхан тэнд БНХАУ-ын Гуандонг мужийн төв Гуанжоу хотын захаас “бараа” авч нийлүүлдэг юм байна.

Дашрамд дурдахад, БНХАУ-ын хуульд хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон бол ялын дээд хэмжээ буюу цаазлах ял оноодгийг манайхан мэдэхийн дээдээр мэддэг ч амь, амьдралаараа дэнчин тавьж азаа сорих болсон нь харамсалтай.

Бээжин хотноо хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Япон улсын гурван иргэнийг өнгөрсөн баасан гаригийн өглөө олны нүднээ цаазлан хороосныг “China daily” өчигдрийн дугаартаа мэдээлсэн байна. Манай иргэдэд ч ийм аймшигтай цээрлэл хүлээлгэж болзошгүй. Хятадын хил, гааль, цагдаа, тагнуул болон бусад тусгай албаныхан хар тамхи, мансууруулах бодисын наймааны эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь дэлхий нийтийн талархлыг хүлээх болсон. Гэтэл манай иргэд олон улсын хар тамхины наймааны сүлжээнд холбогдон цээрлэл хүлээх болсон нь үнэхээр харамсалтай. Амь насаараа дэнчин тавьж ийм аюултай бизнест хутгалдахаас монголчууд минь сэрэмжлээсэй.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.