Сийрсэн малгай, нарны шил, хөнгөн хувцсаа цүнхлээд аялалд гарах урин цаг айсуй. Жуулчдын аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Женко Тур Бюро” хувьцаат компани гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн “Монгол Жуулчин” хөтөлбөрөө дахин зарлажээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан жуулчид Улаанбаатар–Сингапур–Малайз – Сингапур – Улаанбаатар маршрутаар дурсамж дүүрэн аялах бөгөөд зургадугаар сарын 1-нд “Тусгай нислэг”-ийн онгоцоор тодорхой тооны монгол жуулчдыг аялуулах гэж байгаагаараа онцлог гэнэ. Энэ удаагийн аялалд оролцохыг сонирхож байгаа бол та Сингапур-Малакка, СингапурМалакка-Гэнтин, СингапурМалакка-Куала Лампур гэсэн гурван маршрутаас сонголтоо хийх боломжтой аж.







0 Сэтгэгдэл