Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол дахь КАЗИНОГИЙН ТҮҮХ

Монгол дахь КАЗИНОГИЙН ТҮҮХ

Казино гэдэг үг монголчуудад сө рөг утгаар тусдаг байсан цаг саяхан. Одоо ч нийгмийн тодорхой хэсэгт энэ сэтгэлгээ арилаагүй байна. Казино хэмээгчээс үлдсэн мөр нь дандаа ба раан байсан учир арга ч үгүй биз. Мөнгөний уурхай, хууль бусаар мөнгө угаах газар мэтээр голдуу сөрөг талаас нь ойлгоход энэ түүх “тусалсан”. Тэгсэн ч дэлхийн жишгийг дагаж мөнгөний уурхай ажиллуулах сонирхол УИХ-ын гишүүдээс хэдэнтээ цухалзаад авав. Манай улсад казиногийн “замнал” 1998 оноос эхэлсэн. Түүнээс хойш өнөөд рийг хүртэлх казиногийн түү- хийг хамт даа сонирхъё.

ГУРВАН ГИШҮҮН “ДЭЭЛЭЭ НӨМӨРСӨН НЬ”

1998 он. Энэ он УИХ-ын түүхэнд онц гойгоор тэмдэглэгдэнэ. Анхны, бас одоогоор сүүлийн удаа УИХ-ын гур ван гишүүн казиногийн асуудлаар “дээлээ нөмөрсөн” учраас тэр. Хуулиар хориогүй бүхнийг зөвшөөрсөнд тооцдог жишгээр 1990-ээд оны дундуур Монголд “Чингис” зочид буудал зэрэг 3-4 газар казино ажиллаж эхэлжээ. Хуульгүйгээр, дураар ажиллаж байсан тэднийг цэгцлэх, кази ногоос олох орлогоор эдийн засгаа тэт гэх зэ рэг зорилгоор 1998 онд анх АН-ын Х.Байгаль, Д.Баттулга, С.Батчулуун нар ын гурван гишүүн Казиногийн ту хай хуу лийн төслийг санаачилсан байна.

Ардчилсан хүчин анх удаа эрх барьж байсан үе шүү дээ. Казиногийн хуулийг ч батлаад авав. Түүнийг батлахын тулд нэлээд лообий хийсэн гэдэг. Монголд казино байгуулах монополь эрхийг Малайзын нэгэн компанид өгөхөд уг лообий чиглэгджээ. Уг компани нь “Чингис” зочид буудалд казино байгуулахаар хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлтэл “Тэдний лообийгоор хууль санаачилж батлуулсан байна” гэх маргаан МАХН-ын зүгээс гарчээ. Тэр үед УИХ-ын гишүүн байсан Ц.Шаравдоржийг казино байгуулахын эсрэг голлох үүрэгтэй ажилласан гэдэг юм билээ. Уг асуудлаар АН, МАХН-ын нэр бүхий гишүүдийг шалгахад АН-ын дээрх гурван эрхэм “тунаж” үлдсэн аж. Казиногийн асуудлаар тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч дараа нь татвар гэх мэт огт өөр асуудлаар ял оноон шоронд суулгасан түүхтэй. Эдгээр эрхэм хэдэн сар ял эдлээд гарсан. Удалгүй нэг нь өөд болсон. УИХ-ын гурван гишүүн “дээлээ нөмөрч”, Казиногийн тухай хуулийг хүчингүй болгосноор асуудал дууссан.

ХОЁР ДАХЬ ҮЕ БУЮУ ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧИЛСӨН НЬ

2007 он. Казино байгуулах гэсэн хоёр дахь “давалгаа” эхлэв. Есөн жилийн өмнө Монголд казино байгуулахыг эрс эсэргүүцэж, хуулийг хүчингүй болгох гэх мэт ажиллагааг “гардан” хийсэн гэдэг Ц.Шаравдорж өөрөө 2007 оны хавар Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл өргөн барив. МАХН-ын Р.Нямсүрэн, АН-ын А.Мурат, Батж.Батбаяр, К.Сайраан, Р.Гончигдорж, А.Бакей нар төсөл санаачлагчийн эрхийг хуваалцжээ. 10 хүрэхгүй жилийн дотор байр сууриа 180 хэм өөрчилсөн түүнийг болон бусад гишүүнийг “Морин нуур” төслийнхөн лообийдсон гэсэн хардлага дагасан юм.

Төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үед “ангийн” нөхөд нь энэ нууцыг илчилж орхисон. УИХ дахь АН-ын зөвлөл яаралтай, бас халуухан хуралдаж, казиногийн асуудалд “хутгалдсан” таван гишүүнээ хуулийн төслөөс нэрээ татахыг үүрэгдэв. Тухайн үед АН-ын зөвлөлийн дэд дарга байсан С.Ламбаа “Уг хуулийг “Морин нуур” төслийн лообий гэж хардаж байна. Тиймээс АН-ынхан үүнд оролцохгүй” хэмээн шулуухан мэдэгдэж байсан юм. Ц.Шаравдорж тэргүүтэй МАХНынхан “Лообий биш” гэж тайлбарласан ч төсөл санаачилсан олонх гишүүн нэрээ татсан тул төлөвлөгөө нь нурав.

Харин АНын гишүүд “гэнэдсэн” болоод л өнгөрсөн. Лообий гэж хардагдсан уг төсөлд казиног зөвхөн эдийн засгийн чөлөөт бүс, хилийн боомт, олон улсын нисэх онгоцны буудалд байгуулахаар зааж, монгол хүн тэнд тоглохыг хориглосон байсан юм. Казино байгуулсан газрын эргэн тойронд 300 км газарт өөрийг байгуулахыг хориглох заалт байсан нь хардлагыг улам баталгаажуулсан.

Тухайн үед нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга байсан Д.Загджав харийнханд “Морин нуур” төслөө хэрэгжүүлэх газар олгосон, тэр нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлын ойролцоо буюу төсөлд заасан байршилтай дүйцэж байлаа. Ядаж байхад өнөөх төслийнхөн нь эрт баярлаж, вэб хуудсуудаар байгуулаагүй, хууль нь батлагдаагүй казиногоо сурталчлаад эхэлсэн нь хэрэг мандаав. Д.Загджав энэ бүхэнд “холбон тоглогч”-ийн үүрэг гүйцэтгэжээ. Байр сууриа 180 хэм өөрчилсөн шалтгаанаа эдүгээ УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж буй Ц.Шаравдорж “Би хууль гаргахыг нь биш түүнийг гэмт хэрэг хийх, авлига авахад ашиглахыг л эсэргүүцсэн. Тухайн үед Малайзын нэг компаний лообий хийх гээд байсан юм. Гэвч олон нийт буруу ойлголттой үлдсэн” гэсэн юм. Тэрбээр “Морин нуур” төслийнхнийг танихгүй, тэдний лообийг хүлээн аваагүй гэлээ. Харийн баячуудыг “саах” замаар эдийн засгаа хөгжүүлэх нэг л зорилго баримталж, Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг тэр өргөн барьсан гэнэ.

ХЭН НЬ БУРУУТАЙ ВЭ

2007 онд казиногийн замнал сэргээд амжилтгүй болоход “ардын баатар”-ын үүрэг гүйцэтгэсэн эрхэм нь Л.Гүндалай. Тэрбээр тухайн үед “Морин нуур”-ын лообийгоор хууль батлах нь хэмээн мэдэгдэл хийж, өөрөө ардчилсан төсөл санаачилснаа зарлаж байсан юм. Адилхан л монгол хүн тоглохыг хориглосон төсөл. Гэхдээ казино байгуулах компани нэг сая долларын бүртгэлийн хураамж төлөх ёстой, шаардлага хангасан л бол казино байгуулах эрхийг хэн ч эдэлнэ гэснээрээ ялгаатай байв. Нэг ёсондоо зарчим өөр төслөөрөө лообий хийгчдийн төлөвлөгөөг саармагжуулж, “нураасан” аж. Бас Ц.Шаравдорж хэдий хэмжээний авлигыг “Морин нуур”-аас авсныг ч мэдэх гэнэ. Гэхдээ нөгөө талынхан нь “Л.Гүндалай өөрөө “Морин нуур”-аас авлига нэхсэн. Тэд нар нь өгөөгүй учир хорссондоо Хязгаарлагдмал казиногийн тухай хууль санаачлагчдыг тэдний лообийгоор ажиллаж байгаа гэсэн мэдээлэл тараасан” хэмээн үздэг юм билээ. Бас хэдэн төгрөг тэднээс нэхсэн, түүнийг нь батлах баримт бий тухай ч эх сурвалж өгүүлэв. Хэн нь хэнийхээ төлөвлөгөөг нураасныг одоо таахад амаргүй. Юутай ч тэд одоо нэг нэгнийгээ буруутгаж суудаг аж.

Д.ЗАГДЖАВ ЛООБИЙГОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

2010 он. 2008 оны сонгуулиар УИХын гишүүнээр сонгогдсон Д.Загд жав дүүргийн Засаг дарга байхдаа зүтгүүлээд бүтээгүй казиногийн асуудлаа өөрийн биеэр үргэлжлүүлэхээр шийдэв бололтой. Учир нь тэрбээр Казиногийн тухай хуулийг МАХНынхаа Ж.Энхбаяр, Х.Жекей, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Р.Буд, АН-ын Д.Батбаяр, Батж. Батбаяр, Г.Баярсайхан, бие даагч З.Алтай нартай хамтран боловсруулж УИХ-д өргөн барьсан. Казиногийн хуультай болох гэсэн гурав дахь оролдлогын эзэн нь эд. Хязгаарлагдмал гэдэг үгийг хуулийн төслөөс хассан ч монгол хүн тэнд тоглохгүй гэсэн заалт хэвээр үлджээ. Бас казино байгуулах газрыг өмнөх төсөл шиг тодорхой заасангүй. Тусгай зөвшөөрлийг Засгийн газар өгнө, тэд хяналт тавина. Тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаа эхлэхийнхээ өмнө таван тэрбум төгрөгийн хураамж нэг удаа манай улсын төсөвт төлнө. Бас тэдний хувьцааны 34-өөс доошгүй хувийг Засгийн газар эзэмшинэ. Төсөлд энэ мэтээр тусгажээ. Намын гишүүдийг нь золиосолсны төлөө МАХН уучлалт гуйх ёстой хэмээн шаардаж, “Морин нуур”-ын лообийд хутгалдах нь хэмээн түргэн авч байсан АН-ынхнаас гурван ч хүн гарын үсгээ зуржээ. Хэлэлцээд эхлэхээр УИХ дахь бүлэг нь ямар арга хэмжээ авахыг одоохондоо таашгүй. Бие даагч гишүүн З.Алтайгаас “Морин нуур”-ын лообийноос хэр хүртэж буйг нь сонирхоход “Мөнгө өгвөл авмаар л байна шүү дээ. Би Д.Загджавт “Тэр мөнгөнөөсөө хуваалцаарай” гэж хэлсэн, дуугүй л байна лээ” хэмээн тоглоом шоглоом болгов. Юутай ч төслийн гол санаачлагч нь Д.Загджав байгаа нь 2004- 2008 оны лообийгоо үргэлжлүүлэх нь гэсэн бодол төрүүлж байгаа юм. Яг ингэж хардсан учраас Л.Гүндалай ч зөрүүлээд хуучин төслөө дахин өргөн барихаар бэлтгэж сууна. Тэр төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн, удахгүй өргөн барих гэнэ. “Тэд “Морин нуур”-ын лообийгоо үргэлжлүүлэх нь гэж хардаад би дахиад төслөө өргөн барих гэж байгаа юм. Зарчим нь өөр хоёр төслийг нэгтгэж чадахгүй” гэж тэр хэлж байна. Аялал жуулчлал хөгжүүлж, эдийн засгаа өөд татах, ажлын байр бий болгох гэх мэтээр казиногийн ашиг их. Гэхдээ бохир мөнгө угаах газар, булхай бүхэн цэцэглэх үүр болгочихгүй хатуу хяналт тавьж чадах эсэх нь л нийтийн санааг зовоож буй юм. Монгол дахь хар бараан түүхтэй, хардлага дагуулсан казиногийн түүх ийм. Цаашид хэрхэн өрнөхийг нь харж сууя.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.